Тэр тусмаа жижиг, дунд бизнес эрхлэгчидэд энэ нь ямар их боломжийг нээж ёстой л хөмөрсөн тогоот хага буудаж буй нь тэр болой гэх байхдаа. Бид чинь өөрсдийн орондоо хэн гэгч нь ямар шинэ технологи гаргаад ирсэн гэдгээ ч мэдэх боломжоор мааруухан хүмүүс шүү дээ. Шинэ юм сэдсэн хүн нь бусдад санаагаа булаалгахаасаа айгаад хир барагтай гаргахгүй. Эсвэл төр нь мөнгө зарж хийлгэсэн ажлуудаа цаас хэвээр нь хадгалаад л байдаг. Ингэж байгаад л нөгөө “Хэдэн сайхан шараа 2-3хан хулгандаа” идүүчихдэг.
Ер нь монгол хүний оюуны цар хүрээ аугаа шүү дээ. Гагцхүү бид эхлэх л хэрэгтэй байна. За байз... Аливаа ажлын эхлэл гэдэг нь уг ажлын тэн хагас нь гэдэг үг байдаг байхаа...
Өнөөдөр манай оронд хийж болох ажлууд, мөн хийх орон зай, цаг хугацаа байна. Үүнийг ДЭЭРЭЭС харж, хүсэлтэй, зоригтой, чадвартай хүмүүст нь өргөн боломжыг нээж өгмөөр байна. Бид мэдээж өндөр технологид суурилсан томоохон үйлдвэрүүдэд тулгуурлан хөдлөх нь зөв зүйтэй боловч жижиг дунд бизнес эрхлэгчидгүйгээр бас л хэцүүдэнэ шүү дээ. Иргэн баян бол улс баян гэж... гагцхүү тэдэнд боломжийг нь нээж өгөөч, бусдыг нь тэд өөрсдөө хийж дөнгөнөө...
Монгол түмний минь ухаан нь саруул, бодол нь ариун, үйлс нь өөдрөг байг...
1 comment:
Баярлалаа
Post a Comment