Saturday, December 6, 2008

Бид мэдээлэлийг ер нь хэрхэн олж авдаг бэ?

Хүмүүс их хялбар хариулна байх л даа. Олон арга зам байна гэж эхлээд л... Гэхдээ яг чухал мэдээлэл хэрэг болсон хүндээ хүрж чаддаггүйд л асуудал байгаа мэт. Мэдээлэл гэгч өөрөө хэрэгтэй эзнээ хайгаад, намайг ашиглаачээ гээд явдаггүй шүү дээ. Гол нь уг мэдээлэл хэрэгтэй эзэндээ хүрэх замыг нь нээж өгөх хэрэгтэй байгаа юм. Би энд элдэв бля бля мэдээлэлийг дурдахыг хүссэнгүй (мэдээж эдгээрийг олж авах арга зам жинхэнээсээ мааааш олон байгаа). Гагцхүү эх орны минь хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах (энэ нь нэгэнт тодорхой болчоод байгаа) сайн, шилдэг технологиудын тухай мэдээлэлийг дурдаяюу гэсийм. Бид тэр болгон гадаадад очиж тухайн мэдээлэлийг авч болохуйц үзэсгэлэн яармагт оролцоод байдаг билүү... Магадгүй уг технологийн тухай хэвлэл мэдээлэлийн хэрэгсэл, интернетээс олж үзэж болно л доо. Гэхдээ энэ мэдээлэлүүдийг өөрийн эх орондоо гарч буй үзэсгэлэн, яармагуудаас үзэж болдог бол ямар их үр өгөөжтэй байх болоо. (тэр тусмаа монгол хүн гэж заавал өөрийн биеэр мэдэрч байж чанарт нь бүрэн итгэдэг мэт, хэхэ...)

Тэр тусмаа жижиг, дунд бизнес эрхлэгчидэд энэ нь ямар их боломжийг нээж ёстой л хөмөрсөн тогоот хага буудаж буй нь тэр болой гэх байхдаа. Бид чинь өөрсдийн орондоо хэн гэгч нь ямар шинэ технологи гаргаад ирсэн гэдгээ ч мэдэх боломжоор мааруухан хүмүүс шүү дээ. Шинэ юм сэдсэн хүн нь бусдад санаагаа булаалгахаасаа айгаад хир барагтай гаргахгүй. Эсвэл төр нь мөнгө зарж хийлгэсэн ажлуудаа цаас хэвээр нь хадгалаад л байдаг. Ингэж байгаад л нөгөө Хэдэн сайхан шараа 2-3хан хулгандаа идүүчихдэг.

Ер нь монгол хүний оюуны цар хүрээ аугаа шүү дээ. Гагцхүү бид эхлэх л хэрэгтэй байна. За байз... Аливаа ажлын эхлэл гэдэг нь уг ажлын тэн хагас нь гэдэг үг байдаг байхаа...

Өнөөдөр манай оронд хийж болох ажлууд, мөн хийх орон зай, цаг хугацаа байна. Үүнийг ДЭЭРЭЭС харж, хүсэлтэй, зоригтой, чадвартай хүмүүст нь өргөн боломжыг нээж өгмөөр байна. Бид мэдээж өндөр технологид суурилсан томоохон үйлдвэрүүдэд тулгуурлан хөдлөх нь зөв зүйтэй боловч жижиг дунд бизнес эрхлэгчидгүйгээр бас л хэцүүдэнэ шүү дээ. Иргэн баян бол улс баян гэж... гагцхүү тэдэнд боломжийг нь нээж өгөөч, бусдыг нь тэд өөрсдөө хийж дөнгөнөө...

Монгол түмний минь ухаан нь саруул, бодол нь ариун, үйлс нь өөдрөг байг...

Бурхан биднийг үргэлж ивээж байг...

1 comment:

Anonymous said...

Баярлалаа