Monday, January 19, 2009

Улаанбаатар хотын агаар бохирдолтын талаар

Нийслэл хотын агаарын бохирдолт нь өнөөдрийн хувьд хамгийн сэтгэл түгшээсэн асуудал болж, энэ талаар төр засаг, ард иргэд бүгд санаа зовох болсоор нэлээдгүй хугацаа өнгөрлөө. Агаарын бохирдолыг багасгах талаар олон санаа, аргачлал гарч ирж байгаа ч хэрхэн арилгах талаар нэгдсэн бодлого үгүйлэгдэж байна.

Улаанбаатар хотын агаар бохирдох гол шалтгаан нь дулааны цахилгаан станцууд, гэр хорооллын зуухны болон жижиг уурын зуухны дутуу шатсан утаа, автомашины, бусад хөдөлгөөнт их vvсвэр болоод байгаа билээ. Агаарын бохирдолоос үүдэн гарч буй, мөн түүнчлэн гарах магадлалтай хор нөлөө тоогоор хэмжээлэгдэшгүй их нь хэн хүнгүй тодорхой билээ. Хотын хэмжээнд агаарын бохирдолтын түвшин нь түүний эх үүсвэрийн байршил, агаарт цацаж буй хаягдлийн найрлага, хэр хэмжээ болон тухайн цэгийн газар зүйн ба цаг агаарын нөхцөлөөс хамааран харилцан адилгүй байна. Зарим газруудаар хэдхэн метрын цаадах зүйл харагдахгүй болтлоо гамшгийн хар хөшиг татагджээ.

Улаанбаатар хот уулсаар хүрээлэгдсэн, агаарт буй утаа хотоос хэвтээ чиглэлээр салхинд туугдан гадагшлах боломжгүй тул хот доторхи бохирдолтын эх үүсвэрүүдийг нэн даруй багасгах, агаарын бохирдолтын хэмжээг тогтмол хянаж, судалгаа шинжилгээний ажлуудыг эрчимжүүлэн хийж техник, экологи, нийгэм, эдийн засгийн цогц бодлогийг боловсруулах хэрэгтэй байна.

Харьцангуй өндөрт байрлах үйлдвэрийн яндангаас гарах утаа нь агаарт замхрах магадлалтай байдаг. Харин гэр хорооллийн зуух, автомашины яндан зэргээс гарах утаа нь нам түвшинд байрлаж хүний эрүүл мэндэд хортойгоор үйлчилж байна. Гэр хорооллыг орон сууцжуулаж, дулааны нэгдсэн сүлжээнд холбох, автомашины хөдөлгөөнд онцгой хяналт тавин, замыг бөглөрөлтийг багасгаж, хөдөлгөөний тогтмолжилтыг сайжруулах нь агаарын бохирдолттой тэмцэх хамгийн үр дүнтэй арга юм.

Нэгэнт гэр хорооллуудын айл өрхүүдийг нүүлгэж, тухайн газарт нь орон сууц барих, нэгдсэн дулааны сүлжээнд холбох, гэрийн зуухыг сайжруулахь цаашилбал цахилгаанжуулах зэрэг асуудлийг нэг дор шийдэх боломжгүй учир эхний ээлжинд гэр хорооллын айлуудын түлшний асуудал дээр бодлого явуулах нь зүйтэй. Өнөөдөр нүүрсийг дахин боловсруулж утаа тортоггүй сайжруулсан нүүрс гарган авах харьцангуй хямд технологи нэгэнт байгааг түшиглэн нүүрсыг дахин боловсруулж, хэрэглээнд өргөнөөр нэвтрүүлэх нь тулгамдаад буй асуудлыг шийдвэрлэхэд ихээхэн ач холбогдолтой.

Гэвч агаарын бохирдолтонд нөлөөлж байгаа хүчин зүйл нь зөвхөн ахуйн хэрэглээнд нүүрсийг хэрэглэхэд ялгарч байгаа утаа биш билээ. Гэр хорооллын айл өрхүүд хоногт 30 тн үнс агаарт цацаж байгаа гэсэн судалгааны дүнгээс харахад л энэ асуудал нь мөн шийдвэрлэх чухал асуудлуудийн нэгэнд орно. Галд тэсвэртэй, дулаан дамжуулах чадвар өндөр материалаар ахуйн хэрэглээний нүүрсийг савлан хэрэглэх бүрэн боломжтой. Мөн шатсан нүүрснээс үлдэх үнсийг шууд агаарт цацагдахаас сэргийлэн уутлан хаях нь экологийн ач холбогдол өндөр байх нь ойлгомжтой. Ингэснээр агаарын давхрагт цацагдаж буй үнсний хэмжээ эрс багасаж энэ нь агаарын бохирдолд эерэгээр нөлөөлөх нь гарцаагүй. Үүний зэрэгцээ айл өрхүүдэд шатаах чанар сайтай зуухыг хэрэглүүлэх, мөн үүний зэрэгцээгээр янданд шүүлтүүр суулгаж гарч буй утааг цэвэршүүлэн гадагшлуулах зэрэг нь үр дүнгээ өгөх аргууд болно.

Мөн түүнчлэн агаарын бохирдолтыг шингэнээр шингээх аргаар багасгах бүрэн боломжтой. Өөрөөр хэлбэл агаарын бохирдолтыг дээрээс нь хиймлээр тусгай шингэн цацан, уг шингэн нь газарт унах замдаа агаарт буй хорт химийн элементүүдийг биедээ шингээснээр агаарын бохирдолтыг багасгаж болно. Энэ арга нь харьцангуй хялбар бөгөөд үр дүн сайтай арга болно. Агаарын бохирдолт үүсгэж байгаа агаар дахь бодисыг шингээж авах абсорбент бодисоор хотын агаарыг шүршин цэвэршүүлж болно гэсэн үг юм. Магадгүй долоо хоног тутмийн тодорхой хугацаанд хот дээгүүр нислэг хийн агаарт абсорбент шингэнийг цацсанаар агаарын бохирдолтыг гамшгийн байдлаас хурдан гарган авч болох юм. Агаарын бохирдолтын эх үүсгүүрүүдийн хор нөлөөг багасган агаарын бохирдолтой тэмцэх нь зүйн хэрэг боловч аль хэдийнээ гамшгийн байдалд хүрчээд байгаа өнөөдрийн хуьд энэ арга үр өгөөжөө мэдэгдэхүйц өгч чадна. Энэ арга нь их хэмжээний агаарыг цэвэршүүлэх эдийн засгийн хувьд хамгийн хямд арга юм. Ингэхдээ хүний биед сөрөг нөлөөгүй, байгал экологийн хувьд хор нөлөө бага абсорбентыг тодорхойлж хэрэглэх нь нэн чухал байна. Агаарт байгаа тодорхой бодисыг өөрийн гадаргуу дээрээ шингээх чадвартай биетүүдийн физик шинж чанар дээр тулгуурласан энэ аргаар хотын агаарын бохирдолтын тархалт, тухайн хэсэг дээрхи агаарын бохирдолтын химийн бүтэцээс хамааран тухайн хэсэг бүрт таарсан абсорбентыг хэрэглэх нь илүү үр дүнд хүрнэ.

Агаарын бохирдолтын гол хүчин зүйлийн нэг бол шаталтат хөдөлгүүрт тээврийн хэрэгсэл. Нэг автомашинаас өдөртөө 3 кг хорт бодис ялгардаг байна. Тэдгээрээс гарч буй утаа нь агаарт буй Zn, оксид азота, нүүрстөрөгчийн оксидын дийлэнх хувийг эзэлдэг ба түүнчлэн дугуйны элэгдэлээс шалтгаалж цайр ихээр ялгардаг байна. Ялимгүй мэт хэмжээний эдгээр бохирдолт нь автомашины тоо эрс нэмэгдэж байгаа өнөө үед нийлбэр дүнгээрээ чамлахааргүй их хэмжээтэй байх нь тодорхой. Эдгээр асуудлийг зохицуулахын тулд автомашины түлшний болон тормозны системд тавигдах хяналтыг сайжруулах, үүнтэй уялдуулан түлшний бохирдолтоос хамгаалах шүүлтүүр суулгах ажил өрнүүлбэл зохилтой. Автомашины түлшний саванд соронзон цагираг суулгаснаар, түлшин дахь металлын жижиг хэсгүүд түүн дээр хуримтлагдан улмаар түлшний металлын гаралтай бохирдолт багасан гарч буй утааны хордуулах чанарыг 3-5 дахин багасгах боломжтой. Замын хөдөлгөөн бөглөрч, тээврийн хэрэгслүүд жигд бус хурдаар явж буй үед тээврийн хэрэгслүүдээс ялгарах хорт утааны хэмжээ харьцангуй жиглд хөдөлгөөний явцал ялгарах хэмжээнээс хамаагүй их билээ. Судалгааны явцад автомашин асах үед хорт утаа хамгийн их хэмжээгээр ялгардаг нь тогтоогджээ. Автомашины жигд хөдөлгөөн нь экологийн хувьд цэвэр байх нэгэн нөхцөл тулд энэ тал дээр арга хэмжээ авч замын хөдөлгөөний зохицуулалт хийх зайлшгүй хэрэгтэй.

Мөн яндангаас гарч байгаа утаанд химийн урвалыг хурдасгагч бодистой катализаторын нэмэлт шүүлтүүр тавьсанаар нүүрстөрөгчийн оксидын хэмжээ бараг 10 дахин, нүүрстөрөгч 8 дахин хүртэл буурах боломжтой. Уг шүүлтүүр нь хананд нь химийн урвалыг хурдасгань өөртөө шигээгч бодис шингээсэн микросувгуудаас бүрдэх ба утаанд буй хорт бодисууд (СО, СН, NOх)-тай үйлчилцэн шүүж 90-95% хүртэл цэвэршүүлэх боломжтой. Энэ аргаар дэлхийн олон оронд агаарын бохирдолтой тэмцэж үр дүнгээ өгчээ.

Энэ аргаар гэр хорооллын айл өрхүүдийн янданд дээрхитэй төстэй шүүлтүүр тавих замаар агаарын бохирдолтой тэмцэж болох талтай.

Улаанбаатар хот 4 уулын дунд, нам дор байршилтай учир өвлийн улиралд хотын дээгүүр агаарын эсрэг циклон урсгал явагдаж байдаг ба үүнээс үүдэн агаарын температурын тонгороо үзэгдэл үүсч хүйтэн агаар дээрээс дарж бохир агаар дээшлэн сарних боломжыг хаадаг. Хотын агаарыг тодорхой цэгүүдэд халааж халсан агаар дээшлэх замаар бохир агаарыг хотын бүсээс гаргах арга хэрэглэж болох юм. Нэгэнтээ халсан агаар дээш хөөрөх ба ингэснээр өндөрт сарниж хотоос гадагшлах боломжтой юм. Хүйтэн буюу харьцангуй цэвэр агаар солигдон орж ирснээр агаарын температурийн өөрчлөлтөөс шалтгаалах агаарын зөв урсгал үүсгэж болох юм. Ингэснээр агаарын бохирдолтыг багасгах боломж нэмэгднэ. Ийм байгууламжуудыг барихад нөхөн сэргээгдэх эрчим хүчийг тэр дундаа нарны эрчим хүчийг ашиглавал экологийн хувьд зөв зүйтэй асуудал болно.

Улаанбаатар хотын хэмжээнд агаарын бохирдолттой тэмцэх талаар энэ мэтчилэх олон аргуудад тулгуурласан судалгаа шинжилгээний ажлуудыг цогц хэлбэрээр гүйцэтгэж, үүнд эрдэм шинжилгээний байгуулгууд болон бизнесийн байгуулгуудыг татан оролцуулж, тохирсон технологийг нэн яаралтай тодорхойлох нь өнөөдрийн хувьд хамгийн тулгамдсан асуудалын нэг болоод байна.

Цэнгэг агаараар цээж дүүрэн амьсгалан, цэвэр хотынхоо гудамжаар алхацгаая.

Wednesday, December 31, 2008

ШИНЭ ОНЫ МЭНД ХҮРГЭЕ


Улирах цагын аясаар өдөр хоногууд ээлжлэн өнгөрсөөр 2009 он нэгэнт болчихжээ. Та бүхэндээ шинэ оны мэнд хүргэе.

Шинэхэн гацуурын үнэр шиг анхилуун
Шинэ жилийн дарс шиг оргилуун
Ухаан бодол нь тэнгэр шиг уужим

Ухаант Монголын үрс билээ бид.

Цаг зүү хором хормоор урагшилж

Цасан ширхэгүүд зөөлөн зөөлөн будраад

Амжилт бүтээлээр дүүрэ
н хуучин оноо үдэж
Алгуурхан дөхсөөр шинэ он
ирлээ.


2008 онд сонин зүйлс их ч болж өнгөрлөө. Амжилт бүтээл алда
а оноо хосолсон он байлаа шүү хэхэ. Өдөр бүр л шинэ байсан даа. 2009 оныг харин жаахан уйтгартай л угтлаа. Тв хараад л угтах шив дээ. Ядаж байхал нойр хулжчихаад хэхэ. Бүүр өглөө 06:00 хүртэл ганцаараа хэвтлээ. Оросын ерөнхийлөгчийн мэндчилгээг сонссон чинь оюутан насаа их саналаа. Сайхан байж шүү. Олуулаа байрандаа бужигналдаад л... Харин одоо ганцаараа л байх шив хэхэ. Орос ах нартайгаа хамт сонсож Москва хоттойгоо шинэ оноо угтсан Ерөнхийлөгчийнх нь үгийн оруулчий. (гайгүй сайхан үг хэлсэн санагдаад...)

Дорогие друзья! Совсем скоро новый 2009 год войдет в наши дома. Хочу без долгих вступлений поздравить всех вас с самым любимым праздником – праздником, когда все мы вспоминаем прошедший год, в котором, конечно же, было всякое: счастье и разочарование, радости и потери. У каждого из нас они свои. И мы будем помнить о них. А из наших судеб, поступков и чувств складывается жизнь нашей великой, огромной страны, России. Мы вместе уже не раз доказывали, что способны на многое, что умеем побеждать. И в этом году наша Родина прошла через драматические испытания, прошла уверенно и достойно. Благодаря вам, ее гражданам. Убежден, что какие бы трудности ни ждали нас в будущем, мы сможем с ними справиться, и государство сделает для этого все необходимое. Через несколько мгновений изменятся цифры на календаре, но неизменными останутся ценности, которые являются нашей опорой во все времена. Это любовь к своим близким, дружба и верность, участие и милосердие. Они придают нам силы в любой ситуации, помогают не только преодолевать сложности, но и подниматься на новую высоту. В эти минуты я хочу обратиться к нашим родителям, поблагодарить за заботу и понимание, пожелать прежде всего здоровья. Вы нам очень нужны, очень дороги. Хочу поздравить с праздником наших детей. Мы сделаем все, чтобы вы были счастливы. Но надо помнить, что многое зависит от вас самих. Дорогие друзья, пора встречать Новый Год. Давайте поздравим своих близких, самых дорогих для нас людей. Где бы мы ни встречали этот праздник, дома, в компании друзей или даже на работе, сейчас мы все думаем о своих родных. Новогодняя ночь – это время надежд. Я желаю каждому из нас мира, любви, исполнения желаний. Будьте счастливы! С Новым 2009 годом!




Яг одоо сэтгэл санаа жаахан тийм байгаа тул дараа бичихээр шийдлээ. Та бүхэндээ шинэ оны мэндийг дахин хүргэе. 2009-01-01


Цаг хугацааны түүх болон үлдсэн хуучин оноо
Цаглашгүй их амжилт үйлсээр үдэж
Он цагийн тооллоор учран золгож байгаа шинэ жилээ
Од хийморь, орчлонгийн сайн сайхан бүхнийг билэгдэн угтацгаая,

Шинэ оны мэндийг хүргэе!


Saturday, December 6, 2008

Бид мэдээлэлийг ер нь хэрхэн олж авдаг бэ?

Хүмүүс их хялбар хариулна байх л даа. Олон арга зам байна гэж эхлээд л... Гэхдээ яг чухал мэдээлэл хэрэг болсон хүндээ хүрж чаддаггүйд л асуудал байгаа мэт. Мэдээлэл гэгч өөрөө хэрэгтэй эзнээ хайгаад, намайг ашиглаачээ гээд явдаггүй шүү дээ. Гол нь уг мэдээлэл хэрэгтэй эзэндээ хүрэх замыг нь нээж өгөх хэрэгтэй байгаа юм. Би энд элдэв бля бля мэдээлэлийг дурдахыг хүссэнгүй (мэдээж эдгээрийг олж авах арга зам жинхэнээсээ мааааш олон байгаа). Гагцхүү эх орны минь хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах (энэ нь нэгэнт тодорхой болчоод байгаа) сайн, шилдэг технологиудын тухай мэдээлэлийг дурдаяюу гэсийм. Бид тэр болгон гадаадад очиж тухайн мэдээлэлийг авч болохуйц үзэсгэлэн яармагт оролцоод байдаг билүү... Магадгүй уг технологийн тухай хэвлэл мэдээлэлийн хэрэгсэл, интернетээс олж үзэж болно л доо. Гэхдээ энэ мэдээлэлүүдийг өөрийн эх орондоо гарч буй үзэсгэлэн, яармагуудаас үзэж болдог бол ямар их үр өгөөжтэй байх болоо. (тэр тусмаа монгол хүн гэж заавал өөрийн биеэр мэдэрч байж чанарт нь бүрэн итгэдэг мэт, хэхэ...)

Тэр тусмаа жижиг, дунд бизнес эрхлэгчидэд энэ нь ямар их боломжийг нээж ёстой л хөмөрсөн тогоот хага буудаж буй нь тэр болой гэх байхдаа. Бид чинь өөрсдийн орондоо хэн гэгч нь ямар шинэ технологи гаргаад ирсэн гэдгээ ч мэдэх боломжоор мааруухан хүмүүс шүү дээ. Шинэ юм сэдсэн хүн нь бусдад санаагаа булаалгахаасаа айгаад хир барагтай гаргахгүй. Эсвэл төр нь мөнгө зарж хийлгэсэн ажлуудаа цаас хэвээр нь хадгалаад л байдаг. Ингэж байгаад л нөгөө Хэдэн сайхан шараа 2-3хан хулгандаа идүүчихдэг.

Ер нь монгол хүний оюуны цар хүрээ аугаа шүү дээ. Гагцхүү бид эхлэх л хэрэгтэй байна. За байз... Аливаа ажлын эхлэл гэдэг нь уг ажлын тэн хагас нь гэдэг үг байдаг байхаа...

Өнөөдөр манай оронд хийж болох ажлууд, мөн хийх орон зай, цаг хугацаа байна. Үүнийг ДЭЭРЭЭС харж, хүсэлтэй, зоригтой, чадвартай хүмүүст нь өргөн боломжыг нээж өгмөөр байна. Бид мэдээж өндөр технологид суурилсан томоохон үйлдвэрүүдэд тулгуурлан хөдлөх нь зөв зүйтэй боловч жижиг дунд бизнес эрхлэгчидгүйгээр бас л хэцүүдэнэ шүү дээ. Иргэн баян бол улс баян гэж... гагцхүү тэдэнд боломжийг нь нээж өгөөч, бусдыг нь тэд өөрсдөө хийж дөнгөнөө...

Монгол түмний минь ухаан нь саруул, бодол нь ариун, үйлс нь өөдрөг байг...

Бурхан биднийг үргэлж ивээж байг...

Thursday, December 4, 2008

Шинжлэх ухаан, технологи ...



Нар гэдэг шар одноос 149,6 сая километр зайд орших жижигхээн гариг дээр эрхэм хүндэт Homosapiens бид үүсэж хөгжөөд бас ч үгүй нилээд хугацааг өнгөрөөжээ гэж...
Энэ урт хугацааны туршдаа бид саваагүй зандаа хөтлөгдөн юу эсийг санаатай болон санаандгүйгээр хийсэн билээ дээ. (Яг үнэндээ бас тийм ч их хугацаа биш л дээ...) Энэ бүгдээ бид туршилт хэмээн нэрийддэг бөгөөд, гайгүй үр дүн гарвал нээлт, ололт гэх юм. Мэдээж хүн төрөлхтөн бид гайхамшигыг бүтээж хөгжих нь зүйн хэрэг л дээ. (гайхамшиг бүр тухайн цаг үедее энэ нэрээ авч үлддэг шүү дээ). Гэвч...
Эдгээр гайхамшиг бүр үнэхээр гайхамшиг байж чадсан уу? (ядаж байхад үгийн язгуур нь ГАЙ гэсэн үг таараад байдаг).
Жишээ татвал зөндөө л юм бичиж болно л доо. Гэвч энд нуршихаа болилоо. Яагаад гэвэл би тэрхүү (хэдийгээр би өөрийнхөө дотор талтай энэ асуудал дээр зөрчилдөөд байгаа боловч...) ГАЙхамшигийг магтан дуулъя гэсиймаа.
За тэгээд энэ хүндэт Homosapiens бид чин түүхэн хөгжлийнхөө явцад олон тооны улс оронд хуваагдаад амжсан юм байна. Эргээд харин дэлхийгээ хавтгай (магадгүй хотгор) болгон батлах гээд их л яриж байна. Үүнийгээ бид Глобалчлал буюу Даярчлал гэнэ. Улс орон бүр нийгэм эдийн засгийнхаа бодлогод үүнийг гүн гүнзгий тусгах болжээ.
Шинжлэх ухаан, технологийн тогтвортой хөгжлийг эрэлхийлэн улс орноо тэр глобалчлагдсан ертөнцөд багатаахыг хэн хүнгүй хүсдэг болжээ. Мэдээж бид чинь тэнэг биш болохоороо зөвхөн үйлдвэрлээд хол явахгүй, зөвхөн шинжилж судлаад гавихгүй болохыг бусад Ухаант хүмүүсийнхээ хийсэн алдаанаас бэлхнээ харчихдаг гэж байгаа
За тэгэхээр яах вэ? Шинжлэх ухаан, үйлдвэрлэл 2-ийг технологи гэдэг зүйлтэй эвцэлдүүлэн мөнхийн цагираган хөдөлгүүр үүсгэх хэрэгтэй юм байна. Үүнийг хийхэд бэрхшээл зөндөө гэж байгаа... (яг л гахай гахай хялгасаа өгөөч гэдэг үлгэр шиг явж байна уу. хэхэ).
Монгол Улс гэдэг нэг нэрийн доор цугларсан олон ухаант хүмүүс маань бүгд л сайхан тэр зүйлийг мэдэж буй хэрнээ хууль цаазандаа баригдаад тэр үү хувиа хичээсэн санаанаасаа болоод тэр үү нэг л будилаад яваа мэт. Яг үнэндээ Технологи Дамжуулах хууль 1998 оноос хойш шинэчлэгдээгүй л байгаа. Гэхдээ биднийг удирдан буй Бүүр ухаант хүмүүс маань энэ тал дээр нэгийг бодож нилээдгүйг тунгааж олон ч юм хийж байна. Бид энэхүү МУ гэдэг нэрээ дээрхи хавтгай бөөрөнхийд зурж үлдээхийн тулд бусад ухаант хүмүүс хэрхэн зурж буйтай гар нийлүүлэн хөдлөж, зөв зохистой тогтолцоог бий болгож хэмээн Монгол Улсын хөгжлийн зураас, оршин тогтнохын баталгаа хавтгай бөмбөлөгт тодоор зурагдах ажгуу...

Монгол орон минь мандан байдраг.
Сайн сайхан бүхэнд биднийх байг.

Өөрийн тухай....

Он жилүүд өнгөрсөөр... Амьдрал үргэжилсээр...

Би...
Уйдах завгүй 10 жил...
Оюутан нас...
Хамгийн хайртай хүнтэйгээ...

Амьралын их далайн эрэг дээр ....

Би...


Он жилүүд өнгөрсөөр... Амьдрал үргэжилсээр...

Өөрийн тухай...

Магадгүй намайг зарим хүмүүс нь сайн танихгүй байх.
Юутай ч өөрийн гэсэн түүхээ хэдхэн зурганд багтаая гэж бодлоо...

1979 он. Доржгочоогийн 3 дахь хүү болон төрөөд 5-хан сарын дараа...

1981 он. Одоо болтол үсээ хусуулж үзээгүй гэж байгаа. хэхэ...

1983 он. Бодвол унтах цаг нь болсийм байлгүй дээ...

1986 он. "Аа" үсгийг анхлан заалгаваа гэж...

1990 он. Ардчилал өрнөж байх үеийн пионер...
Үргэжлэл бий...

Сайн байцгаана уу?

Сайн байцгаана уу?
Юуны өмнө энэхүү блогыг уншиж байгаад талархаж буйгаа илэрхийлье.
Та бүхэнтэй үзэл бодлоо хуваалцан танилцая гэж бодсон юм.
Мэдээж эрхэм таньтай санал солилцон, магадгүй мэтгэлцсэнээр өөрийн гэсэн философио улам баяжуулан, Одгэрэл гэгч homosapiens миний бие улам хөгжнө хэмээн сэтгэнэм.
Та бүхэнд амжилт хүсье.

Сайн сайхан бүхэн бидэнд байг...

Гүнээ хүндэтгэсэн,
Др.Д.Одгэрэл