Thursday, December 4, 2008

Шинжлэх ухаан, технологи ...



Нар гэдэг шар одноос 149,6 сая километр зайд орших жижигхээн гариг дээр эрхэм хүндэт Homosapiens бид үүсэж хөгжөөд бас ч үгүй нилээд хугацааг өнгөрөөжээ гэж...
Энэ урт хугацааны туршдаа бид саваагүй зандаа хөтлөгдөн юу эсийг санаатай болон санаандгүйгээр хийсэн билээ дээ. (Яг үнэндээ бас тийм ч их хугацаа биш л дээ...) Энэ бүгдээ бид туршилт хэмээн нэрийддэг бөгөөд, гайгүй үр дүн гарвал нээлт, ололт гэх юм. Мэдээж хүн төрөлхтөн бид гайхамшигыг бүтээж хөгжих нь зүйн хэрэг л дээ. (гайхамшиг бүр тухайн цаг үедее энэ нэрээ авч үлддэг шүү дээ). Гэвч...
Эдгээр гайхамшиг бүр үнэхээр гайхамшиг байж чадсан уу? (ядаж байхад үгийн язгуур нь ГАЙ гэсэн үг таараад байдаг).
Жишээ татвал зөндөө л юм бичиж болно л доо. Гэвч энд нуршихаа болилоо. Яагаад гэвэл би тэрхүү (хэдийгээр би өөрийнхөө дотор талтай энэ асуудал дээр зөрчилдөөд байгаа боловч...) ГАЙхамшигийг магтан дуулъя гэсиймаа.
За тэгээд энэ хүндэт Homosapiens бид чин түүхэн хөгжлийнхөө явцад олон тооны улс оронд хуваагдаад амжсан юм байна. Эргээд харин дэлхийгээ хавтгай (магадгүй хотгор) болгон батлах гээд их л яриж байна. Үүнийгээ бид Глобалчлал буюу Даярчлал гэнэ. Улс орон бүр нийгэм эдийн засгийнхаа бодлогод үүнийг гүн гүнзгий тусгах болжээ.
Шинжлэх ухаан, технологийн тогтвортой хөгжлийг эрэлхийлэн улс орноо тэр глобалчлагдсан ертөнцөд багатаахыг хэн хүнгүй хүсдэг болжээ. Мэдээж бид чинь тэнэг биш болохоороо зөвхөн үйлдвэрлээд хол явахгүй, зөвхөн шинжилж судлаад гавихгүй болохыг бусад Ухаант хүмүүсийнхээ хийсэн алдаанаас бэлхнээ харчихдаг гэж байгаа
За тэгэхээр яах вэ? Шинжлэх ухаан, үйлдвэрлэл 2-ийг технологи гэдэг зүйлтэй эвцэлдүүлэн мөнхийн цагираган хөдөлгүүр үүсгэх хэрэгтэй юм байна. Үүнийг хийхэд бэрхшээл зөндөө гэж байгаа... (яг л гахай гахай хялгасаа өгөөч гэдэг үлгэр шиг явж байна уу. хэхэ).
Монгол Улс гэдэг нэг нэрийн доор цугларсан олон ухаант хүмүүс маань бүгд л сайхан тэр зүйлийг мэдэж буй хэрнээ хууль цаазандаа баригдаад тэр үү хувиа хичээсэн санаанаасаа болоод тэр үү нэг л будилаад яваа мэт. Яг үнэндээ Технологи Дамжуулах хууль 1998 оноос хойш шинэчлэгдээгүй л байгаа. Гэхдээ биднийг удирдан буй Бүүр ухаант хүмүүс маань энэ тал дээр нэгийг бодож нилээдгүйг тунгааж олон ч юм хийж байна. Бид энэхүү МУ гэдэг нэрээ дээрхи хавтгай бөөрөнхийд зурж үлдээхийн тулд бусад ухаант хүмүүс хэрхэн зурж буйтай гар нийлүүлэн хөдлөж, зөв зохистой тогтолцоог бий болгож хэмээн Монгол Улсын хөгжлийн зураас, оршин тогтнохын баталгаа хавтгай бөмбөлөгт тодоор зурагдах ажгуу...

Монгол орон минь мандан байдраг.
Сайн сайхан бүхэнд биднийх байг.

No comments: