Monday, January 19, 2009

Улаанбаатар хотын агаар бохирдолтын талаар

Нийслэл хотын агаарын бохирдолт нь өнөөдрийн хувьд хамгийн сэтгэл түгшээсэн асуудал болж, энэ талаар төр засаг, ард иргэд бүгд санаа зовох болсоор нэлээдгүй хугацаа өнгөрлөө. Агаарын бохирдолыг багасгах талаар олон санаа, аргачлал гарч ирж байгаа ч хэрхэн арилгах талаар нэгдсэн бодлого үгүйлэгдэж байна.

Улаанбаатар хотын агаар бохирдох гол шалтгаан нь дулааны цахилгаан станцууд, гэр хорооллын зуухны болон жижиг уурын зуухны дутуу шатсан утаа, автомашины, бусад хөдөлгөөнт их vvсвэр болоод байгаа билээ. Агаарын бохирдолоос үүдэн гарч буй, мөн түүнчлэн гарах магадлалтай хор нөлөө тоогоор хэмжээлэгдэшгүй их нь хэн хүнгүй тодорхой билээ. Хотын хэмжээнд агаарын бохирдолтын түвшин нь түүний эх үүсвэрийн байршил, агаарт цацаж буй хаягдлийн найрлага, хэр хэмжээ болон тухайн цэгийн газар зүйн ба цаг агаарын нөхцөлөөс хамааран харилцан адилгүй байна. Зарим газруудаар хэдхэн метрын цаадах зүйл харагдахгүй болтлоо гамшгийн хар хөшиг татагджээ.

Улаанбаатар хот уулсаар хүрээлэгдсэн, агаарт буй утаа хотоос хэвтээ чиглэлээр салхинд туугдан гадагшлах боломжгүй тул хот доторхи бохирдолтын эх үүсвэрүүдийг нэн даруй багасгах, агаарын бохирдолтын хэмжээг тогтмол хянаж, судалгаа шинжилгээний ажлуудыг эрчимжүүлэн хийж техник, экологи, нийгэм, эдийн засгийн цогц бодлогийг боловсруулах хэрэгтэй байна.

Харьцангуй өндөрт байрлах үйлдвэрийн яндангаас гарах утаа нь агаарт замхрах магадлалтай байдаг. Харин гэр хорооллийн зуух, автомашины яндан зэргээс гарах утаа нь нам түвшинд байрлаж хүний эрүүл мэндэд хортойгоор үйлчилж байна. Гэр хорооллыг орон сууцжуулаж, дулааны нэгдсэн сүлжээнд холбох, автомашины хөдөлгөөнд онцгой хяналт тавин, замыг бөглөрөлтийг багасгаж, хөдөлгөөний тогтмолжилтыг сайжруулах нь агаарын бохирдолттой тэмцэх хамгийн үр дүнтэй арга юм.

Нэгэнт гэр хорооллуудын айл өрхүүдийг нүүлгэж, тухайн газарт нь орон сууц барих, нэгдсэн дулааны сүлжээнд холбох, гэрийн зуухыг сайжруулахь цаашилбал цахилгаанжуулах зэрэг асуудлийг нэг дор шийдэх боломжгүй учир эхний ээлжинд гэр хорооллын айлуудын түлшний асуудал дээр бодлого явуулах нь зүйтэй. Өнөөдөр нүүрсийг дахин боловсруулж утаа тортоггүй сайжруулсан нүүрс гарган авах харьцангуй хямд технологи нэгэнт байгааг түшиглэн нүүрсыг дахин боловсруулж, хэрэглээнд өргөнөөр нэвтрүүлэх нь тулгамдаад буй асуудлыг шийдвэрлэхэд ихээхэн ач холбогдолтой.

Гэвч агаарын бохирдолтонд нөлөөлж байгаа хүчин зүйл нь зөвхөн ахуйн хэрэглээнд нүүрсийг хэрэглэхэд ялгарч байгаа утаа биш билээ. Гэр хорооллын айл өрхүүд хоногт 30 тн үнс агаарт цацаж байгаа гэсэн судалгааны дүнгээс харахад л энэ асуудал нь мөн шийдвэрлэх чухал асуудлуудийн нэгэнд орно. Галд тэсвэртэй, дулаан дамжуулах чадвар өндөр материалаар ахуйн хэрэглээний нүүрсийг савлан хэрэглэх бүрэн боломжтой. Мөн шатсан нүүрснээс үлдэх үнсийг шууд агаарт цацагдахаас сэргийлэн уутлан хаях нь экологийн ач холбогдол өндөр байх нь ойлгомжтой. Ингэснээр агаарын давхрагт цацагдаж буй үнсний хэмжээ эрс багасаж энэ нь агаарын бохирдолд эерэгээр нөлөөлөх нь гарцаагүй. Үүний зэрэгцээ айл өрхүүдэд шатаах чанар сайтай зуухыг хэрэглүүлэх, мөн үүний зэрэгцээгээр янданд шүүлтүүр суулгаж гарч буй утааг цэвэршүүлэн гадагшлуулах зэрэг нь үр дүнгээ өгөх аргууд болно.

Мөн түүнчлэн агаарын бохирдолтыг шингэнээр шингээх аргаар багасгах бүрэн боломжтой. Өөрөөр хэлбэл агаарын бохирдолтыг дээрээс нь хиймлээр тусгай шингэн цацан, уг шингэн нь газарт унах замдаа агаарт буй хорт химийн элементүүдийг биедээ шингээснээр агаарын бохирдолтыг багасгаж болно. Энэ арга нь харьцангуй хялбар бөгөөд үр дүн сайтай арга болно. Агаарын бохирдолт үүсгэж байгаа агаар дахь бодисыг шингээж авах абсорбент бодисоор хотын агаарыг шүршин цэвэршүүлж болно гэсэн үг юм. Магадгүй долоо хоног тутмийн тодорхой хугацаанд хот дээгүүр нислэг хийн агаарт абсорбент шингэнийг цацсанаар агаарын бохирдолтыг гамшгийн байдлаас хурдан гарган авч болох юм. Агаарын бохирдолтын эх үүсгүүрүүдийн хор нөлөөг багасган агаарын бохирдолтой тэмцэх нь зүйн хэрэг боловч аль хэдийнээ гамшгийн байдалд хүрчээд байгаа өнөөдрийн хуьд энэ арга үр өгөөжөө мэдэгдэхүйц өгч чадна. Энэ арга нь их хэмжээний агаарыг цэвэршүүлэх эдийн засгийн хувьд хамгийн хямд арга юм. Ингэхдээ хүний биед сөрөг нөлөөгүй, байгал экологийн хувьд хор нөлөө бага абсорбентыг тодорхойлж хэрэглэх нь нэн чухал байна. Агаарт байгаа тодорхой бодисыг өөрийн гадаргуу дээрээ шингээх чадвартай биетүүдийн физик шинж чанар дээр тулгуурласан энэ аргаар хотын агаарын бохирдолтын тархалт, тухайн хэсэг дээрхи агаарын бохирдолтын химийн бүтэцээс хамааран тухайн хэсэг бүрт таарсан абсорбентыг хэрэглэх нь илүү үр дүнд хүрнэ.

Агаарын бохирдолтын гол хүчин зүйлийн нэг бол шаталтат хөдөлгүүрт тээврийн хэрэгсэл. Нэг автомашинаас өдөртөө 3 кг хорт бодис ялгардаг байна. Тэдгээрээс гарч буй утаа нь агаарт буй Zn, оксид азота, нүүрстөрөгчийн оксидын дийлэнх хувийг эзэлдэг ба түүнчлэн дугуйны элэгдэлээс шалтгаалж цайр ихээр ялгардаг байна. Ялимгүй мэт хэмжээний эдгээр бохирдолт нь автомашины тоо эрс нэмэгдэж байгаа өнөө үед нийлбэр дүнгээрээ чамлахааргүй их хэмжээтэй байх нь тодорхой. Эдгээр асуудлийг зохицуулахын тулд автомашины түлшний болон тормозны системд тавигдах хяналтыг сайжруулах, үүнтэй уялдуулан түлшний бохирдолтоос хамгаалах шүүлтүүр суулгах ажил өрнүүлбэл зохилтой. Автомашины түлшний саванд соронзон цагираг суулгаснаар, түлшин дахь металлын жижиг хэсгүүд түүн дээр хуримтлагдан улмаар түлшний металлын гаралтай бохирдолт багасан гарч буй утааны хордуулах чанарыг 3-5 дахин багасгах боломжтой. Замын хөдөлгөөн бөглөрч, тээврийн хэрэгслүүд жигд бус хурдаар явж буй үед тээврийн хэрэгслүүдээс ялгарах хорт утааны хэмжээ харьцангуй жиглд хөдөлгөөний явцал ялгарах хэмжээнээс хамаагүй их билээ. Судалгааны явцад автомашин асах үед хорт утаа хамгийн их хэмжээгээр ялгардаг нь тогтоогджээ. Автомашины жигд хөдөлгөөн нь экологийн хувьд цэвэр байх нэгэн нөхцөл тулд энэ тал дээр арга хэмжээ авч замын хөдөлгөөний зохицуулалт хийх зайлшгүй хэрэгтэй.

Мөн яндангаас гарч байгаа утаанд химийн урвалыг хурдасгагч бодистой катализаторын нэмэлт шүүлтүүр тавьсанаар нүүрстөрөгчийн оксидын хэмжээ бараг 10 дахин, нүүрстөрөгч 8 дахин хүртэл буурах боломжтой. Уг шүүлтүүр нь хананд нь химийн урвалыг хурдасгань өөртөө шигээгч бодис шингээсэн микросувгуудаас бүрдэх ба утаанд буй хорт бодисууд (СО, СН, NOх)-тай үйлчилцэн шүүж 90-95% хүртэл цэвэршүүлэх боломжтой. Энэ аргаар дэлхийн олон оронд агаарын бохирдолтой тэмцэж үр дүнгээ өгчээ.

Энэ аргаар гэр хорооллын айл өрхүүдийн янданд дээрхитэй төстэй шүүлтүүр тавих замаар агаарын бохирдолтой тэмцэж болох талтай.

Улаанбаатар хот 4 уулын дунд, нам дор байршилтай учир өвлийн улиралд хотын дээгүүр агаарын эсрэг циклон урсгал явагдаж байдаг ба үүнээс үүдэн агаарын температурын тонгороо үзэгдэл үүсч хүйтэн агаар дээрээс дарж бохир агаар дээшлэн сарних боломжыг хаадаг. Хотын агаарыг тодорхой цэгүүдэд халааж халсан агаар дээшлэх замаар бохир агаарыг хотын бүсээс гаргах арга хэрэглэж болох юм. Нэгэнтээ халсан агаар дээш хөөрөх ба ингэснээр өндөрт сарниж хотоос гадагшлах боломжтой юм. Хүйтэн буюу харьцангуй цэвэр агаар солигдон орж ирснээр агаарын температурийн өөрчлөлтөөс шалтгаалах агаарын зөв урсгал үүсгэж болох юм. Ингэснээр агаарын бохирдолтыг багасгах боломж нэмэгднэ. Ийм байгууламжуудыг барихад нөхөн сэргээгдэх эрчим хүчийг тэр дундаа нарны эрчим хүчийг ашиглавал экологийн хувьд зөв зүйтэй асуудал болно.

Улаанбаатар хотын хэмжээнд агаарын бохирдолттой тэмцэх талаар энэ мэтчилэх олон аргуудад тулгуурласан судалгаа шинжилгээний ажлуудыг цогц хэлбэрээр гүйцэтгэж, үүнд эрдэм шинжилгээний байгуулгууд болон бизнесийн байгуулгуудыг татан оролцуулж, тохирсон технологийг нэн яаралтай тодорхойлох нь өнөөдрийн хувьд хамгийн тулгамдсан асуудалын нэг болоод байна.

Цэнгэг агаараар цээж дүүрэн амьсгалан, цэвэр хотынхоо гудамжаар алхацгаая.

4 comments:

Anonymous said...

Good done! :-) Hope, many people would think about it!

Anonymous said...

ene agaarin bohirdliin bi baihku bolgonoo.udku bi

Anonymous said...

ene agaariin bohirdliig bi udku bku bolgonii za odgii ahaa laura ni heheeh

Anonymous said...

агаар дахь хүнд метал утаа тоос со2 нь цэвэр хүчилтөрөгчөөсөө хүнд болохоор яалаа гэж агаар халсан зоргоор дээшшээ хөөрөөд байхавдээ муу сурдаг байсиймуу